3. АРЬС ЭМЧИЛГЭЭ, ХУУЛАЛТ
1. Арьс эмчилгээ /ZO SKIN HEALTH/
2. Лазер /Laser Co2/
3. TCA хуулалт /TCA PEELING/
4. Дермабраци /DERMABRASION/
Арьс эмчилгээ /ZO SKIN HEALTH/
ZO Medical Products нь арьс эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АНУ ын компани юм. 1988 онд Dr. Zein Obagi бусад эрдэмтдийн хамт Obagi Nu-derm System, Obagi Blue Peel kit –ийг бий арьс эмчилгээний чиглэлээр гоо сайхны шинэ брэнд бий болгожээ. Энэхүү компанийн уриа нь " Obagi for life" хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд амьдралынхаа туршид эрүүл, залуу сайхан арьстай байх итгэл найдварыг төрүүлдэг юм. Бүх насныханд. Бүх төрлийн арьсанд.
ZO Skin Health - хүн бүрд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Нас ахих тусам арьсны эсүүдийн хэвийн үржлийн цикл удааширч, эсүүдийн хуваагдал, эрүүл, эмгэг эсүүдийн тэнцвэр алдагдан, гэмтэж хөгширсөн эсүүдийн гуужилт удааширснаар арьс зузаарч, өнгөгүй, үхмэл харагддаг. Мөн коллаген, эластин ширхгийн үүсэлт буурснаас арьс уян хатан чанараа алдаж, сулран үрчлээ үүсдэг. Нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол, эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр хөгшрөлтийн процесс улам даамжирч, нөсөөжилт ихэсдэг.
ZO Skin Health нь арьсны хөгшрөлтийн дээрх шинж тэмдгүүдийг арилгаж арьсыг залуужуулдаг бүтээгдэхүүн бөгөөд арьсны barrier-г нэвтэрч, гүний эсийн түвшинд үйлчилснээр арьс гуужих, шинэ эс үүсэх үе шатыг түргэсгэн, арьсанд үүссэн жижиг үрчлээ, унжилт сулрал, нөсөө толбо, батга, сорвижилт, нүхжилт болон арьс улайрлын шинж тэмдгүүдийг арилгах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Бүх бүтээгдэхүүн нь Нэвчин Эмчлэх Технологийг ашиглан арьсны бүх давхаргад гүн нэвчиж, хэвийн РН, тэнцвэрт байдлыг хадгалан дээд зэргийн үр дүнд хүргэдэг.
ZO Skin Health нь хүчтэй найрлагатай, зөвхөн жор заавраар хэрэглэгдэх ёстой учраас арьсны эмч, пластик мэс засалч, эмчилгээний спа болон бусад эмчилгээний гоо сайхны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээр дамжуулан зарагддаг. ZO Medical Products компани нь бүтээгдэхүүнээ шууд болон дистербютерээр дамжуулан дэлхийн 47 улс оронд худалдан борлуулж байгаа эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнээрээ Дэлхийд № 1 компани юм.
ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ
Лазер гэж юу вэ?
Лазер нь албадмал цахилгаан соронзон цацралд суурилсан оптик өсгөлт ашиглан гэрэл цацаргадаг төхөөрөмж юм. "Laser" гэдэг нэршил нь албадмал цацралаар гэрлийг өсгөх буюу Light Amplication by Stimulated Emission of Radiotion гэсэн англи үгсийн товчлол юм. Лазерын бусад гэрлийн үүсгүүрүүдээс ялгарах онцлог нь когерент гэрэл цацаргадаг бөгөөд цацаргасан туяа нь зүг бүрд сарнилгүй нэгэн цэгт цуглардаг явдал юм. Мөн түүнчлэн лазерын гэрэл нь зөвхөн нэг өнгийн гэрэл агуулдаг юм. Лазерын гэрэл нь их энергитэй бөгөөд нүдэнд шууд тусгаваас сохрох хүртэл аюултай. Лазерыг анагаах ухааны салбарт ХХ зууны 60-аад оноос хэрэглэж эхэлсэн бол гоо сайхны салбарт 90-ээд оноос ашиглаж эхэлжээ.
Fractional CO2 Laser
Фраксель лазер нь бусад арьс гуужуулах бусад эмчилгээтэй харьцуулахад хэд дахин аюул багатай, илүү үр дүнтэй эмчилгээний аппарат юм.
Эмчилгээний заалт:
● Өнгөц үрчлээ арилгах, арьсыг өнгөлөг толигор болгох
● Сэвх нөсөөг арилгах
● Нүх агшаах
● Төрөл бүрийн сорви арилгах
● Арьсны гадаргууг тэгшлэх
● Арьсны өнгийг засаж, нүхжилт, жижиг үрчлээсийг багасгах
● Гүний давхаргад коллаген, уургийн нийлэгжилтийг сайжруулан арьс чангална
● Сорвийг бүдгэрүүлнэ
TCA ХУУЛАЛТ /TCA PEELING/
TCA хуулалт гэж юу вэ?
Химийн хуулалтын нэг төрөл бөгөөд арьсны өнгөц давхаргыг хуулах ажилбар юм
TCA хуулалт нь ямар хүмүүст тохиромжтой вэ?
Хялгасан үрчлээ ихтэй, арьс нь суларч өнгөө алдсан буюу хөгшрөлтийн процесс явагдаж эхэлж байгаа хүмүүс хийлгэхэд тохиромжтой
Хэзээ хийлгэх вэ?
Намрын улиралд буюу нарны идэвхжил буурсан үед хийлгэхэд тохиромжтой. Яагаад гэвэл арьсны өнгөц давхаргыг хуулсан үед арьс нөсөөжих магадлал их байдаг.
Хэрхэн хийгддэг вэ?
Нүүр хуулалтыг тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалж 25-50% хүртэл химийн хүчилтэй шингэн уусмалыг арьсанд түрхэж хэрэглэнэ. Химийн хүчлийг арьсанд түрхэх үед тодорхой хэмжээний өвдөлттэй байдаг учраас хувиас шалтгаалж унтуулгатай орж болдог.
Эдгэрэх хугацаа Хуулалт хийлгэсний дараа арьсны өнгөц давхарга харлаж хууларч унадаг. Энэ үйл явц нь хуулалтын түвшингөөс хамаарч 10-14 хоног байдаг. Өнгөц давхаргын арьс хууларсны дараа ягаан арьс буюу шинэ арьс гарч ирдэг.
Санамж
● Мэргэжлийн эмчээр эмнэлгийн нөхцөлд хийлгэх ёстой .
● Арьс хууларч байх үед зориудаар арьсыг хуулж унагаж болохгүй.
● Ягаан арьсыг нарнаас маш сайн хамгаалах ёстой буюу нарны тосыг өдөр бүр 2-3 цаг тутамд түрхэх ёстой. Хэрвээ хамгаалж чадаагүй тохиолдолд арьс нөсөөжиж борлох магадлалтай. Нэгэнт борлосон арьс 6 сараас 1 жилийн дараа буцаж арьсны өнгөндөө ордог тул нарны тосыг тогтмол хэрэглэх хэрэгтэй
ДЕРМАБРАЦИ / DERMABRASION/
Дермабрация гэж юу вэ?
Механик аргаар буюу зориулалтын аппаратаар арьсны өнгөц давхаргыг хуулах процессыг хэлнэ
Дермабраци нь ямар хүмүүст тохиромжтой вэ?
Нүүрний дээд болон доод уруулын арьсны хуниралдсан үрчлээ, хацрын гүн үрчлээ суусан хүмүүст тохиромжтой. Мөн энэхүү ажилбарыг ринофима өвчин буюу хамрын арьсны эмгэг ургалтын үед эмчилгээний зорилгоор хийдэг.
Эдгэрэх хугацаа
Энэхүү ажилбар нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгддэг бөгөөд эдгэрэлтийн хугацаа нь хуулалтын түвшингөөс хамаарч 10-14 хоног байдаг . Энэхүү хугацаанд эмчийн хяналтад боолт хийлгэх шаардлагатай